Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг үндэслэн ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ДЭЭД СУРГУУЛИЙН  сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахимаар үргэлжлүүлэн явуулах  болсныг нийт  профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг судалж буй оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар хүргэж, "ШУТИС-ийн цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ыг дагуу заавар зөвлөгөө өгч сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдэж байна.  

 Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журмыг эндээс үзнэ үү.

ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

  • Энэ нийтлэлийг хуваалцах