“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 04-р сарын 17- ны өдөр анх удаа цахимаар зохион байгууллаа.  

Тус эрдэм шинжилгээний хурал нь 2007 оноос хойш 19 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн хуралд нийт 8 илтгэл хэлэлцэгдлээ.

Хурлын илтгэлүүдийг албан ёсны “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл”-д   хэвлүүлж, нийтийн хүртээл болгох юм.

Хуралд уул уурхайн баяжуулалт, механик, хөдөлмөрийн аюулгүй байдал, менежментийн чиглэлээр илтгэлүүд тавигдаж, салбарын эрдэмтэн судлаачдаас санал шүүмж, зөвлөмж өглөө. Хурлын комиссын даргаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү (Ph.D), Нарийн бичгийн даргаар Ц.Төгсбуян (MS.с), гишүүдээр Ж.Баатархүү (Sc.D) Проф, Д.Нямдорж (Ph.D)  Хүндэт проф, Н.Манчук доктор (Ph.D), Д.Болор-Эрдэнэ (Ph.D)  Дэд проф, Л.Наранцэцэг (Ph.D)  Дэд проф, С.Эрдэнэбат (Ph.D)  Дэд проф, Б.Хээрийнбаатар (Ph.D)  Дэд проф, Д.Заяабаатар (Ph.D)  нар ажиллав.

Эдгээр судалгаа шинжилгээний ажлууд нь Эрдэнэт үйлдвэр, орон нутаг, үндэсний хэмжээнд шинжлэх ухаан, технологийн өгөгдөл, мэдлэг мэдээлэл, дүн шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн  үнэ цэнэтэй эх сурвалж, туршлага болох өргөн  ач холбогдолтой юм. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах