Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр
Технологийн сургуулийн 35 жилийн ой угтсан ажлын хүрээнд зохион байгуулсан “Эрдмийн баяр – Эрдэмтний өдөр”-ийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон Эрдмийн зөвлөлөөс зохион байгуулдаг боллоо. Энэ баяраар зочин эрдэмтдийн эрдэм судлалын ажлын туршлагыг бусдад сурталчлах, бүтээлийн үзэсгэлэн гаргаж, нийтийн хүртээл болгодог уламжлалтай.
- “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр” –ийн Анхны зочин нь тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор (Sc.D), дэд проф. Ж.Баатархүү 2010 он
- “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр” –ийн хоёр дахь зочин нь тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн дарга , Шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Ганжаргал 2011 он
- “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр” –ийн гурав дахь зочин нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга, Шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Болдбаатар 2012 он
- “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр” –ийн дөрөв дэх зочин нь Монгол Улсын анхны ерөнхийлөгч, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Академич, Шинжлэх ухааны доктор (Sc.D) П.Очирбат 2013 он
- “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр” –ийн тав дахь зочин нь ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор (Sc.D) Ц.Нанзад 2015 он